Ачаа тээвэрлэх галт тэрэгний төрлүүд
Вагоны ерөнхий зурагВагоны зориулалтУБТЗ-д ашиглаж буй вагоны загвар (модель)

БИТҮҮ ВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалалт шаардагдах ширхгийн, үр тарианы болон өргөн хэрэглээний болон бусад төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан битүү вагон
11-066, 11-C001, 11-260, 11-264, 11-270, 11-276, 11-280, 11-286

ПОЛУВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй үйрмэг, томоохон буталсан ширхгийн болон бусад төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан дээвэргүй вагон
12-119, 12-132, 12-141, 12-532, 12-726, 12-753, 12-757, 12-1505

ХҮНД ДААЦЫН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭХ ТАВЦАН ВАГОН
Хүнд даацын чингэлэг, дугуйт техник, тоног төхөөрөмж болон агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон
13-2116, 13-935А, 13-935 А-01

4 ТАЛ ТАШЛАГАТАЙ ТАВЦАН ВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй дугуйт ба гинжит машин, ширхгийн мод болон бусад ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон
13-401, 13-4012, 13-4085, 13-926, 13-H451

2 ТАЛ ХАШЛАГАТАЙ ТАВЦАН ВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй бохир жин нь 10, 20 ба 30 тн-ын түгээмэл хүнд даацын чингэлэг болон дугуйт техник тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон
13-935, 13-9004, 13-9007

ЦИСТЕРН ВАГОН
Цистерн нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, химийн идэвхтэй шингэн бодисууд (хүчиллэг, шүлтлэг бодисууд болон бусад химийн нэгдлүүд), шингэрүүлсэн хий (пропан-бутан, хүчилтөрөгч) болон бусад шингэн ачааг тээвэрлэх зориулалттай вагон.
15-156, 15-1532, 15-1639, 15-1547

ХОПЕР ВАГОН
Хоппер нь эрдэс бордоо, цемент, үр тариа зэрэг нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай вагон юм. Хоппер нь нурмаг ачааг асгах зориулалттай юүлүүр шиг хэлбэртэй байдаг бөгөөд вагоны доод хэсэгт байдаг юүлэгч хаалга нь ачаа амархан юүлэгдэн гарах бололцоог олгодог. 
11-715, 19-758

АВТОМАШИН ТЭЭВЭРЛЭХ ВАГОН
Автомашин тээвэрлэх зориулалттай 2 давхар, торлосон битүү вагон
11-835, 11-1804

Эх сурвалж: УБТЗ