Аюултай ачааны тэмдэг тэмдэглэгээ

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар

This image has an empty alt attribute; its file name is 01-explosive.png

Ангилал 1 – Тэсрэмтгий бодис болон материал

Тэсэрч, дэлбэрэх бодис, материалууд. Жишээлбэл: динамит, гелигнит, нитропил, төрөл бүрийн тэсрэх бодис болон салют гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 02-flammable.png

Ангилал 2.1 – Шатамхай хий

Агаар болон галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шатдаг хий. Жишээлбэл: шингэрүүлсэн шатдаг хий (LPG) болон ацетилын гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 03-non-flammable-non-toxic-gas-2.2.png

Ангилал 2.2 – Шатамхай биш хоргүй хий

Эдгээр хийнүүд нь агаар мандлын хүчилтөрөгчийг зайлуулдаг ба өндөр даралтад хадгалагддаг нь эдгээр бодис, материалын бас нэг нэмэлт аюул юм. Жишээлбэл: азот, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгч гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 04-toxic-gas-2.3.png

Ангилал 2.3 – Хортой хий

Амьсгалсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй хийнүүд хамаарна. Жишээлбэл: хлор, аммиакийн хий гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 05-flammable-liquid-3.png

Ангилал 3 – Шатамхай шингэн

Агаар дахь уур нь галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шаталт явагддаг шингэнүүд. Жишээлбэл: бензин, бензол, ацетон, керосин, метил этил кетон гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 06-flammable-solid-4.1.png

Ангилал 4.1 – Шатамхай хатуу бодис, өөрөө урвалд ордог бодис, полимерждэг бодис, мэдрэмтгий хатуу тэсрэх бодис

Шатах хэмжээний хангалттай уурыг ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: хүхэр, нүүрстөрөгч, улаан фосфор гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 07-spontaneously-combustible-4.2.png

Ангилал 4.2 – Өөрөө аяндаа шатаж болзошгүй бодис

Галын эх үүсвэр болон дулааны нөлөөгүйгээр шатах боломжтой материалууд. Жишээлбэл: хөнгөн цагааны алкилууд, цагаан фосфор гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 08-dangerous-when-wet-4.3.png

Ангилал 4.3 – Устай харилцан үйлчлэлцэж шатамхай хий ялгаруулдаг бодис

Устай харилцан үйлчилж хортой эсвэл шатамхай хий ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: натри, цайрын тоос, кальцийн карибд, цайрын фосфат гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 09-oxidizer-5.1.png

Ангилал 5.1 – Исэлдүүлэгч бодис

Хүчилтөрөгчийг ялгаруулж, галын эрчим болон хурдыг нэмэгдүүлэх бодис, материалууд. Жишээлбэл: натрийн нитрат калийн хлорат, аммиакийн нитрат болон кальцийн гипохлорит гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 10-organic-peroxides-5.2.png

Ангилал 5.2 – Органик хэт исэл

Органик хэт ислүүд нь аяндаа хурдсан экзотермийн задралд ордог дулаанд тогтворгүй бодис буюу хольц юм. Эдгээр материалууд нь тогтворгүй бөгөөд хөргөгчид хадгална. Жишээлбэл: метил этил кетоны хэт исэл гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 11-poison-6.1.png

Ангилал 6.1 – Хортой бодис

Залгих, амьсгалах, арьсанд хүрэлцсэн тохиолдолд гэмтэл эсвэл үхэлд хүргэх бодис. Жишээлбэл: цианид

This image has an empty alt attribute; its file name is 12-6.2.png

Ангилал 6.2 – Халдварт бодис

Жишээлбэл: вирус, бактери болон бусад эмгэг төрүүлэгчдийг агуулсан хог хаягдал гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 13-radioactive-7.png

Ангилал 7 – Цацраг идэвхт бодис

Эдгээр материалуудаас ялгарсан ионжуулагч цацраг нь бие махьбодийн эсэд нөлөөлж, бодисын солилцооны үйл ажиллагаанд саад учруулдаг. Жишээлбэл: уран, плутони, стронци гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 14-corrosive-material-8.png

Ангилал 8 – Идэмхий бодис

Арьсанд хүрэлцэх үед ноцтой гэмтэлд хүргэх, уураар нь амьсгалсан үед амьсгалын замыг гэмтээх бодисууд. Жишээлбэл: давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил ба идэмхий натри гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 15-miscellaneous-lithium-battery-9.png

Ангилал 9 – Бусад аюултай бодис болон материал

Тухайн бодис, материалуудын аюул нь ихэвчлэн бусдаас өвөрмөц байдаг. Жишээлбэл: хуурай мөс, асбестууд, халуун битум, хайлмаг хөнгөн цагаан гэх мэт