Япон улсын бизнес аялал -Автомашин худалдаа

# олон улсын тээвэр зуучийн үйлчилгээ

Төв Азийн Зам компаниас “Япон улсын бизнес аялал”-ыг 2019 оны 10 сарын 13-наас 19 хүртэл 7 хоногийн хугацаатайгаар Япон автомашин борлуулагч албан байгууллага болон хувь хүмүүстээ зориулан зохион байгуулах гэж байна.

Та тус аялалд нэгдсэнээр өөрийн биеэр Япон улс дахь автомашин худалдааны төвүүдийн үйл ажиллагаатай танилцах, дуудлага худалдаанд шууд оролцож худалдан авалт хийх боломжтой юм.

Бидэнтэй утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. утас: 70110717, 90991991

Япон автомашин худалдан авалтын санхүүжилтийн мэдээллийг эндээс авна уу.

Бидэнтэй FACEBOOK хуудсанд нэгдэхийг хүсвэл энд дарна уу.

“Freight + Financing” үйлчилгээ

CAR-Logistics компаниас “Freight + Financing” үйлчилгээг Япон автомашин импортлогч хувь хүн, албан байгууллага та бүхэнд танилцуулж байна.

Манай үйлчилгээнд хамрагдснаар автомашин импортлогч нь худалдан авсан автомашины үнийн дүнгийн ердөө 30%-ийг төлж хүссэн автомашинаа япон улсын бүх дуудлага худалдаанаас худалдан авах боломжтой. 

ТӨВ АЗИЙН ЗАМ ХХК-аас автомашины үнийн дүнгийн 70%-ийг нэмэх нь гаалийн татвар НӨАТ-ийн хамтаар төлж санхүүжүүлэх ба эхний сар хүү тооцохгүй байх ХӨНГӨЛӨЛТИЙГ япон автомашин импортлогч, борлуулагч албан байгууллага, хувь хүн танд олгож байна.  

ТЭЭВРЭЭ БИДЭНД ДААТГА, САНХҮҮЖИЛТЭЭ Ч АВ!

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Санхүүжилтийн нөхцөл Эхний сарын хүү 0%
  2-р сараас эхлэн сарын хүү 2.6% болно.  
Урьдчилгаа төлбөр Автомашины дуудлага худалдааны үнийн дүнгийн 30%-ийг төлсөн байх
Санхүүжилтийн хугацаа Автомашин хүлээн авснаас хойш 12 сар
   
  Төв Азийн Зам ХХК-аар тээвэрлэлт хийлгэсэн байх, хамтран ажиллаж буй аукционуудаас автомашин худалдан авах
Япон улсын бүх боомтоос УБ гаалийн талбай хүртэлх тээврийн үнэ: 3100$
Тээвэрлэлтийн хугацаа MAX 45 хоног /Ачилт, бэхэлгээ хийх хугацаа багтсан/
Тээврийн төлбөр Автомашин УБ-т буусан өдөр
   
Тээврийн үнэнд багтсан зардлууд:  
  Япон улсын портоос FOB нөхцөлөөр УБ-ын талбай хүртэлх тээвэрлэлтийн зардал багтсан
  Ачаа тээврийн ерөнхий хариуцлагын даатгал
  Ачаа тээврийн даатгал
Тээврийн үнэнд багтаагүй зардлууд:  
  Улаанбаатар (Монгол) дахь талбайн дотоод зардал
  Импортын гаалийн татвар, хураамж, шивэлтийн хөлс
  Улаанбаатар (Монгол) дахь талбайгаас хүлээн авагчийн агуулах хүртэлх хүргэлтийн зардал
  Улаанбаатар (Монгол) дахь импортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ

           Дэлгэрэнгүй мэдээллийг 70110717, 88200999 дугаараар холбогдож авна уу.

Чингэлэгийн төрлүүд

ЗурагЧингэлэгийн төрөлУрт (мм)Өргөн (мм)Өндөр (мм)Хоосон жин (кг)Ачаатай дээд жин (кг)Эзэлхүүн (м³)

20 ft энгийн чингэлэг5,9002,3522,3932,230 кг28,250 кг33.2м³

40 ft энгийн чингэлэг12,0342,3522,3953,780 кг26,760 кг67.8м³

40 ft HIGH CUBE чингэлэг12,0342,3522,7004,020 кг26,580 кг76.4м³

20 ft OPEN TOP чингэлэг5,8982,3522,3482,250 кг30,480 кг32м³

40 ft OPEN TOP чингэлэг12,0322,3522,3483,810 кг26,600 кг66м³

20 ft хөргүүртэй чингэлэг5,4562,2942,2732,550 кг27,470 кг28.6м³

40 ft хөргүүртэй чингэлэг11,5842,2942,5573,850 кг29,300 кг68м³

20 ft FLATRACK чингэлэг5,9202,2242,2132,500 кг34,000 кг0м³

40 ft FLATRACK чингэлэг12,0542,2271,9594,200 кг45,000 кг0м³

20 ft PLATFORM чингэлэг6,0582,4383702,520 кг27,960 кг0м³

40 ft PLATFORM чингэлэг12,1922,2456485,700 кг39,300 кг0м³

20 ft TANK чингэлэг6,0582,4382,4384,190 кг26,290 кг0м³

Ачаа тээвэрлэх галт тэрэгний төрлүүд

Вагоны ерөнхий зурагВагоны зориулалтУБТЗ-д ашиглаж буй вагоны загвар (модель)

БИТҮҮ ВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалалт шаардагдах ширхгийн, үр тарианы болон өргөн хэрэглээний болон бусад төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан битүү вагон
11-066, 11-C001, 11-260, 11-264, 11-270, 11-276, 11-280, 11-286

ПОЛУВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй үйрмэг, томоохон буталсан ширхгийн болон бусад төрөл бүрийн ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан дээвэргүй вагон
12-119, 12-132, 12-141, 12-532, 12-726, 12-753, 12-757, 12-1505

ХҮНД ДААЦЫН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭХ ТАВЦАН ВАГОН
Хүнд даацын чингэлэг, дугуйт техник, тоног төхөөрөмж болон агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон
13-2116, 13-935А, 13-935 А-01

4 ТАЛ ТАШЛАГАТАЙ ТАВЦАН ВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй дугуйт ба гинжит машин, ширхгийн мод болон бусад ачаа бараа тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон
13-401, 13-4012, 13-4085, 13-926, 13-H451

2 ТАЛ ХАШЛАГАТАЙ ТАВЦАН ВАГОН
Агаарын хур тунадаснаас хамгаалах шаардлагагүй бохир жин нь 10, 20 ба 30 тн-ын түгээмэл хүнд даацын чингэлэг болон дугуйт техник тээвэрлэхэд зориулагдсан тавцан вагон
13-935, 13-9004, 13-9007

ЦИСТЕРН ВАГОН
Цистерн нь газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, химийн идэвхтэй шингэн бодисууд (хүчиллэг, шүлтлэг бодисууд болон бусад химийн нэгдлүүд), шингэрүүлсэн хий (пропан-бутан, хүчилтөрөгч) болон бусад шингэн ачааг тээвэрлэх зориулалттай вагон.
15-156, 15-1532, 15-1639, 15-1547

ХОПЕР ВАГОН
Хоппер нь эрдэс бордоо, цемент, үр тариа зэрэг нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай вагон юм. Хоппер нь нурмаг ачааг асгах зориулалттай юүлүүр шиг хэлбэртэй байдаг бөгөөд вагоны доод хэсэгт байдаг юүлэгч хаалга нь ачаа амархан юүлэгдэн гарах бололцоог олгодог. 
11-715, 19-758

АВТОМАШИН ТЭЭВЭРЛЭХ ВАГОН
Автомашин тээвэрлэх зориулалттай 2 давхар, торлосон битүү вагон
11-835, 11-1804

Эх сурвалж: УБТЗ

Аюултай ачааны тэмдэг тэмдэглэгээ

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар

This image has an empty alt attribute; its file name is 01-explosive.png

Ангилал 1 – Тэсрэмтгий бодис болон материал

Тэсэрч, дэлбэрэх бодис, материалууд. Жишээлбэл: динамит, гелигнит, нитропил, төрөл бүрийн тэсрэх бодис болон салют гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 02-flammable.png

Ангилал 2.1 – Шатамхай хий

Агаар болон галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шатдаг хий. Жишээлбэл: шингэрүүлсэн шатдаг хий (LPG) болон ацетилын гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 03-non-flammable-non-toxic-gas-2.2.png

Ангилал 2.2 – Шатамхай биш хоргүй хий

Эдгээр хийнүүд нь агаар мандлын хүчилтөрөгчийг зайлуулдаг ба өндөр даралтад хадгалагддаг нь эдгээр бодис, материалын бас нэг нэмэлт аюул юм. Жишээлбэл: азот, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгч гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 04-toxic-gas-2.3.png

Ангилал 2.3 – Хортой хий

Амьсгалсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй хийнүүд хамаарна. Жишээлбэл: хлор, аммиакийн хий гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 05-flammable-liquid-3.png

Ангилал 3 – Шатамхай шингэн

Агаар дахь уур нь галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шаталт явагддаг шингэнүүд. Жишээлбэл: бензин, бензол, ацетон, керосин, метил этил кетон гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 06-flammable-solid-4.1.png

Ангилал 4.1 – Шатамхай хатуу бодис, өөрөө урвалд ордог бодис, полимерждэг бодис, мэдрэмтгий хатуу тэсрэх бодис

Шатах хэмжээний хангалттай уурыг ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: хүхэр, нүүрстөрөгч, улаан фосфор гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 07-spontaneously-combustible-4.2.png

Ангилал 4.2 – Өөрөө аяндаа шатаж болзошгүй бодис

Галын эх үүсвэр болон дулааны нөлөөгүйгээр шатах боломжтой материалууд. Жишээлбэл: хөнгөн цагааны алкилууд, цагаан фосфор гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 08-dangerous-when-wet-4.3.png

Ангилал 4.3 – Устай харилцан үйлчлэлцэж шатамхай хий ялгаруулдаг бодис

Устай харилцан үйлчилж хортой эсвэл шатамхай хий ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: натри, цайрын тоос, кальцийн карибд, цайрын фосфат гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 09-oxidizer-5.1.png

Ангилал 5.1 – Исэлдүүлэгч бодис

Хүчилтөрөгчийг ялгаруулж, галын эрчим болон хурдыг нэмэгдүүлэх бодис, материалууд. Жишээлбэл: натрийн нитрат калийн хлорат, аммиакийн нитрат болон кальцийн гипохлорит гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 10-organic-peroxides-5.2.png

Ангилал 5.2 – Органик хэт исэл

Органик хэт ислүүд нь аяндаа хурдсан экзотермийн задралд ордог дулаанд тогтворгүй бодис буюу хольц юм. Эдгээр материалууд нь тогтворгүй бөгөөд хөргөгчид хадгална. Жишээлбэл: метил этил кетоны хэт исэл гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 11-poison-6.1.png

Ангилал 6.1 – Хортой бодис

Залгих, амьсгалах, арьсанд хүрэлцсэн тохиолдолд гэмтэл эсвэл үхэлд хүргэх бодис. Жишээлбэл: цианид

This image has an empty alt attribute; its file name is 12-6.2.png

Ангилал 6.2 – Халдварт бодис

Жишээлбэл: вирус, бактери болон бусад эмгэг төрүүлэгчдийг агуулсан хог хаягдал гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 13-radioactive-7.png

Ангилал 7 – Цацраг идэвхт бодис

Эдгээр материалуудаас ялгарсан ионжуулагч цацраг нь бие махьбодийн эсэд нөлөөлж, бодисын солилцооны үйл ажиллагаанд саад учруулдаг. Жишээлбэл: уран, плутони, стронци гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 14-corrosive-material-8.png

Ангилал 8 – Идэмхий бодис

Арьсанд хүрэлцэх үед ноцтой гэмтэлд хүргэх, уураар нь амьсгалсан үед амьсгалын замыг гэмтээх бодисууд. Жишээлбэл: давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил ба идэмхий натри гэх мэт

This image has an empty alt attribute; its file name is 15-miscellaneous-lithium-battery-9.png

Ангилал 9 – Бусад аюултай бодис болон материал

Тухайн бодис, материалуудын аюул нь ихэвчлэн бусдаас өвөрмөц байдаг. Жишээлбэл: хуурай мөс, асбестууд, халуун битум, хайлмаг хөнгөн цагаан гэх мэт

CAR Logistics – Байгууллагын урамшуулал

Урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ачаа тээврийн үйлчилгээний үнийн дүнгээс хамаарсан урамшууллын системийг боловсруулж харилцагч нартаа санал болгож байна.

CAR Logistics –тай хамтран ажиллаж харилцагч байгууллага болсноор 6 САР-ын хугацааны тээврийн нийт үнийн дүнгээс хамаарсан шаталсан урамшууллыг авах боломжтой.

C.A.R Logistics – тээвэр зуучийн үйлчилгээ

OPTIMIZE YOUR BUSINESS

“Төв Азийн Зам” ХХК буюу “C.A.R Logistics”нь 2012 онд улс хоорондын тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд менежментийн болон логистикийн оновчтой шийдлүүдийг бий болгож, мэргэшсэн, туршлагатай, найрсаг хамт олныг бүрдүүлснээр Монголын тээврийн салбарын голлох төлөөлөл болон ажиллаж байна.

Бид урагшилсаар

Байнгын хувьсан өөрчлөгдөж буй логистикийн салбарын эрэлт хэрэгцээнд бид хөл нийлүүлэн урагшилсаар байна. Харилцагч нартаа оновчтой шийдвэр гаргаж бизнесийн үр ашигийг нэмэгдүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдөг ба “OPTIMIZE YOUR BUSINESS” уриатайгаар үйлчлүүлэгч болон олон улсын агентлагуудтай нягт хамтран ажиллаж байна. Бид бүхэн 2019 онд менежментийн шинэчлэл хийн үйл ажиллагаандаа цоо шинэ олон төрлийн шийдлүүдийг нэвтрүүлж байна. Үүнд яаралтай тээврийн үйлчилгээ, шуурхай үнийн саналын үйлчилгээ, урт хугацааны харилцааг дэмжих “With CAR” харилцагчийн урамшуулал, Даатгагдсан тээвэр зэрэг багтана

Гадаад худалдааны менежерүүдийн сургалт

C.A.R Logistics-с зохион байгуулсан Гадаад худалдааны менежерүүдийн практик сургалт амжилттай болж өнгөрлөө.

Positive Mind төслийн удирдагч Н.Энхбаатар болон Төв азийн Зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал нартаа талархсанаа илэрхийлье.
Хүрэлцэн ирсэн менежерүүд маань хэрэгтэй мэдээллээ олж авсан гэдэгт итгэлтэй байна.

Японоос импортын автомашинытээврийн таатай нөхцөл

CAR Logistics компани япон улсаас автомашины тээврийн үйлчилгээг харилцагчдад хамгийн хямд үнийг таатай нөхцөлтэйгээр санал болгон ажиллаж байна.

Япон улсын Токио, Нагояа, Осака, Ёокохама, Кобэ болон бусад портуудаас тээвэрлэж Монгол улсад хүссэн талбайдаа ачаагаа хүлээн авах боломжтой юм.

Япон улсын портоос УБ хүртэлх FOB нөхцөлтэй тээврийн үнийг 3000$ -р тогтоосон ба үүнд УБ хот дахь гаалийн талбайн зардлыг багтаасан.