Сайн байна уу.

Манай байшууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийг мэндийг хүргэе.

Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийг авч үзэхэд 2017 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.2 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 2.3 (27.4%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 (26.1%) тэрбум америк доллараар, импорт 1.0 (29.2%) тэрбум америк доллараар тус тус өсжээ. Энэ хэмжээгээр гадаад худалдааны ложистик тээвэрлэлтийн цар хүрээ нэмэгдсээр ирсэн ба бид бүхэн өдгөө жил бүр 40-50 мянган тн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байгаа нь манай хамт олны амжилтын хэмжүүр юм.

Манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн импорт, экспортын болон агаарын, төмөр замын болон автын гэх мэт төрөл бүрийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд тээвэрлэлтийн олон бэрхшээл, саадтай учирч өнөөдрийн компанийн үнэ цэнэ болох арвин туршлагыг бүтээгээд байна. Амжилттай, тогтвортой бизнес гэдэг өөрөө эрсдлийг үүрч чадах бизнесийн бүтэц болон хамтдаа даван гарч чадах баг хамт олны хүчинд оршдог гэдэгт бид итгэдэг. Тиймээс энэ бүх бэрхшээлийг хамтдаа ойлголцож, нэгнээ дэмжиж, даван туулж чадсан хамт олон, гадаад агентууд, түнш байгууллага болон эрхэм харилцагч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлэе.