Монголын даатгалын салбарын тэргүүлэгчдийн нэг болох “Бодь Даатгал” компанитай хамтран ажиллаж хариуцлагын даатгалаа нийт 500 сая төгрөгийн эрсдлийг даатгаж, нэг удаагийн хохирол барагдуулах хэмжээг 200 сая төгрөг байхаар баталгаажуулсан.

Энэхүү даатгал нь үйлчлүүлэгч таны ачааг тээвэрлэлтийн явцад гарах дараах хариуцлагын эрсдлээс хамгаална. Үүнд:

  • Зуучлагчийн ажилтны тээврийн маршрутын дагуу тээвэрлэлт хийх явцад гаргасан санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан үйлчлүүлэгчид учруулсан хохирол
  • Зуучлагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эвдрэл, тасалдал доголдлоос үүдсэн эрсдэл
  • Үйлчлүүлэгчийн ачаа тээшийг ачиж буулгах үед гарах эрсдэл
  • Үйлчлүүлэгчийн ачаа тээшийг зөөн тээвэрлэх явцад учирсан хохирол

Танд санал болгох ачаа тээврийн даатгал

Үйлчлүүлэгч та тээвэр зуучийн компаниар ачаа бараагаа тээвэрлүүлэхдээ өөрийн саналаар тухайн тээвэрлэгдэх ачаа бараанд өөрийн хүссэн даатгалын нөхцөлийг сонгон даатгуулах боломжтой юм. Үүнд:

  • Гал түймэр, дэлбэрэлт
  • Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан
  • Тээврийн хэрэгсэл хөмрөх, онхолдох, төмөр замаас гарах
  • Тээврийн хэрэгсэл хоорондоо эсвэл үл хөдлөх биет, хөвөгч юмсыг мөргөж цохих, гүүрийн нуралт;
  • Аюул учирсан үед ачааг портоос шилжүүлэх явцад гарах хохирол;
  • Хөлөг онгоц усанд живэх, шидэгдэх, хөлөг онгоц болон нисдэг тэрэг сураггүй алга болох;
  • Ачааг хаях / Jettison
  • Хөлөг онгоц, чингэлэг, галт тэрэг, агуулахад далай, нуур, голын ус нэвтрэн орох;
  • Ачааг ачиж буулгах болон тээврийн хэрэгсэл дээр байх үеийн аливаа бүрэн сүйрэл болон алга болох эрсдэл
  • Хулгай дээрэм