Төмөр замаар ачаа тээвэрлэх нь манай компаний гол үйл ажиллагаануудын нэг юм. Төмөр замын тээврээр ширхэгийн сав баглаа боодолтой, овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй, нурмаг, шингэн зэрэг бүхий л төрлийн ачааг богино хугацаанд, хамгийн хямд зардлаар, найдвартай тээвэрлэх бүрэн боломжтой. Задгай ачаа, хүнд даацын машин механизм, уул уурхай, аж үйлдвэрийн овор ихтэй тоног төхөөрөмж, барилгын материал, аюултай болон бусад бүх төрлийн ачааны тээврийг төмөр замаар зохион байгуулж, тээвэрлэлтийн явцад үйлчлүүлэгчдийг ачаа тээврийн байршил, хөдөлгөөний талаарх өдөр тутмын мэдээлэл, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.

ОХУ, Европын ихэнх улсуудаас тухайн орны агентуудаар дамжуулан төмөр зам, мөн авто тээврийн замыг ашиглан богино хугацаанд тээвэрлэснээр үйлчлүүлэгчдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ.