Усан замын тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэнд гол үүрэг гүйцэтгэдэг ба хамгийн хямд тээвэр юм.

Далайд гарцгүй Монгол орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан далайн – авто болон далай – төмөр зам, төмөр зам – далай  зэрэг олон хувилбаруудаар холбогддог бөгөөд дэлхий даяар тархсан салбартаа олон жил ажилласан туршлагатай гэрээт агентын өргөн сүлжээгээ ашиглан БНХАУ-ын Тяньжин боомт болон бусад улс орнууд руу далайн тээврийг хийж гүйцэтгэж дэлхийн аль ч улсаас Монгол улс руу үнийн уян хатан нөхцөлтэйгээр тээвэрлэх болно. Бид олон төрлийн усан онгоц, тусгай зориулалтын техник хэрэгслийг таны ачаа барааны онцлогоос шалтгаалан сонголт хийж ашигладаг бөгөөд интернетэд суурилсан замын мэдээллээр таныг бүрэн хангаж ажиллана.